Хоол, шим тэжээл: цэцэрлэгийн хоолны цэс

хоол шим тэжээл
Хаах
Бяцхан Монгол Цэцэрлэг нь Эрүүл мэндийн сайдын 2014 оны “Монгол хүүхдийн хоол тэжээлийн
бодисын зөвлөмж хэмжээг батлах тухай” 113 дугаар тушаалаар цэцэрлэгийн насны хүүхдийн хэрэгцээт
илчлэг, хоногийн хоолны хэмжээ, дэглэмийг баталсны дагуу хүүхдийн хоолыг хүйсийн ялгавартайгаар
бэлдэн үйлчлэх боломжгүйг харгалзан 1-3 настай хүүхдэд өдөрт 1200 ккал, 4-6 настай хүүхдэд 1600ккал
илчлэгтэй хоол хүнс хэрэглэхээр тооцож, үүнээс тухайн насны бүлгийн хүүхдэд шаардлагатай хоногийн
хэрэгцээт илчлэгээс 8 цагийн үйл ажиллагаа явуулдаг тул 75-85 хувийн илчлэг авахаар тооцон, хоолны
цэсийг төлөвлөж, хүнсний бүтээгдэхүүнээр хангах үүднээс ХООЛНЫ Цэсийг боловсруулан ажиллаж
байна.
Тухайлбал: Монгол улсад цэцэрлэгийн хоолны шим тэжээлийн хуваарилалт нь өглөөний хоолноос 20
хувийг, бага үдийн цайнаас 10-15 хувийг, өдрийн хоолноос 30-35 хувь, их үдийн цайнаас 10 хувь, оройн
хоолноос 20-25 хувийг авахаар хуваарилж өгсөн байдаг.
Үүнээс манай цэцэрлэг нь өглөө хоолноос 20 хувь, бага үдийн цайнаас 15 хувийг, өдрийн хоолноос 30
хувийг, их үдийн цайнаас 10 хувийг, оройн хоолноос 20 хувийг тооцож өдөрт цэцэрлэг дээрээ 85 хувийн
илчлэг авахаар тооцсон бөгөөд үлдсэн 15 хувиа гэртээ хоолоор авахаар тооцоолон хийв.
Бяцхан Монгол цэцэрлэгийн хоолны цэс нь хүүхдийн нас, хөгжлийн онцлог, хоногийн хэрэгцээт илчлэг, шим
тэжээлийн шаардлагад нийцүүлэн боловсруулагдана. Өглөөний цай, бага үдийн цай, өдрийн хоол, их үдийн цай,
оройн хоолыг төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүнээр баяжуулж, уураг, өөх тос, нүүрс ус, амин дэм, эрдэс бодисын
зохистой харьцааг хангахад анхаардаг. Мөн улирлын онцлог, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг
харгалзан хүүхдэд эрүүл, тэнцвэртэй, амт чанартай хоолоор үйлчилнэ.


Хөтөлбөрөөр дамжуулан бага насны хүүхдэд хоол хүнсний ач
холбогдол, зөв хооллолт, хооллох соёл, дадал хэвшил, хүнсний
шим тэжээл, чихэрлэг бүтээгдэхүүний зохистой хэрэглээний
талаар насанд нь тохирсон ойлгомжтой, сонирхолтой арга
хэлбэрээр мэдлэг олгож, эрүүл зөв хооллох дадлыг багаас нь
төлөвшүүлэх зорилготой.

Бяцхан Монгол цэцэрлэгийн тогоочийн гарын авлага нь
хүүхдийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, аюулгүй
байдлыг хангахад чиглэсэн мэргэжлийн цогц хэрэглэгдэхүүн
юм. Тус гарын авлагад хоол хүнсээр дамжих өвчлөл, хүнсний
бохирдол, бүтээгдэхүүнийг зөв сонгох, хадгалах,
боловсруулах, шинэхэн, аюулгүй хоолоор үйлчлэх аргачлал,
ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагуудыг багтаасан. Мөн
хүүхдийн насны онцлогт тохирсон хоногийн хэрэгцээт илчлэг,
шим тэжээлийн норм хэмжээ, хоолны цэс боловсруулах зарчим,
хоол бүрийн технологийн карт, орц найрлага, бэлтгэх
технологи, порцын хэмжээг тусгасан практик гарын авлага юм.
Бяцхан Монгол цэцэрлэгийн хоол, шим тэжээлийн талаарх мэдээллийг Бяцхан Монгол аппликейшнээр дамжуулан эцэг эх, асран хамгаалагчдад тогтмол хүргэнэ.
Үүнд өдөр тутмын хоолны цэс, хоолны орц найрлага, шим тэжээлийн үзүүлэлт, илчлэгийн хэмжээ болон хүүхдийн хооллолттой холбоотой зөвлөмж, мэдээллийг
багтааж, эцэг эхчүүд хүүхдийнхээ хоол хүнсний хэрэглээ, шим тэжээлийн талаар бодитой мэдээлэл авах боломжийг бүрдүүлнэ.

хоол шим тэжээл
Бяцхан Монгол Цэцэрлэг нь Эрүүл мэндийн сайдын 2014 оны “Монгол хүүхдийн хоол тэжээлийн бодисын зөвлөмж хэмжээг батлах тухай” 113 дугаар тушаалаар цэцэрлэгийн насны хүүхдийн хэрэгцээт илчлэг, хоногийн хоолны хэмжээ, дэглэмийг баталсны дагуу хүүхдийн хоолыг хүйсийн ялгавартайгаар бэлдэн үйлчлэх боломжгүйг харгалзан 1-3 настай хүүхдэд өдөрт 1200 ккал, 4-6 настай хүүхдэд 1600ккал илчлэгтэй хоол хүнс хэрэглэхээр тооцож, үүнээс тухайн насны бүлгийн хүүхдэд шаардлагатай хоногийн хэрэгцээт илчлэгээс 8 цагийн үйл ажиллагаа явуулдаг тул 75-85 хувийн илчлэг авахаар тооцон, хоолны цэсийг төлөвлөж, хүнсний бүтээгдэхүүнээр хангах үүднээс ХООЛНЫ Цэсийг боловсруулан ажиллаж байна.
Тухайлбал: Монгол улсад цэцэрлэгийн хоолны шим тэжээлийн хуваарилалт нь өглөөний хоолноос 20 хувийг, бага үдийн цайнаас 10-15 хувийг, өдрийн хоолноос 30-35 хувь, их үдийн цайнаас 10 хувь, оройн хоолноос 20-25 хувийг авахаар хуваарилж өгсөн байдаг.
Үүнээс манай цэцэрлэг нь өглөө хоолноос 20 хувь, бага үдийн цайнаас 15 хувийг, өдрийн хоолноос 30 хувийг, их үдийн цайнаас 10 хувийг, оройн хоолноос 20 хувийг тооцож өдөрт цэцэрлэг дээрээ 85 хувийн илчлэг авахаар тооцсон бөгөөд үлдсэн 15 хувиа гэртээ хоолоор авахаар тооцоолон хийв.
Хоол, эрүүл, мэндийн хөтөлбөр
Хөтөлбөрөөр дамжуулан бага насны хүүхдэд хоол хүнсний ач холбогдол, зөв хооллолт, хооллох соёл, дадал хэвшил, хүнсний шим тэжээл, чихэрлэг бүтээгдэхүүний зохистой хэрэглээний талаар насанд нь тохирсон ойлгомжтой, сонирхолтой арга хэлбэрээр мэдлэг олгож, эрүүл зөв хооллох дадлыг багаас нь төлөвшүүлэх зорилготой.
Тогоочийн гарын авлага
Бяцхан Монгол цэцэрлэгийн тогоочийн гарын авлага нь хүүхдийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн мэргэжлийн цогц хэрэглэгдэхүүн юм. Тус гарын авлагад хоол хүнсээр дамжих өвчлөл, хүнсний бохирдол, бүтээгдэхүүнийг зөв сонгох, хадгалах, боловсруулах, шинэхэн, аюулгүй хоолоор үйлчлэх аргачлал, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагуудыг багтаасан. Мөн хүүхдийн насны онцлогт тохирсон хоногийн хэрэгцээт илчлэг, шим тэжээлийн норм хэмжээ, хоолны цэс боловсруулах зарчим, хоол бүрийн технологийн карт, орц найрлага, бэлтгэх технологи, порцын хэмжээг тусгасан практик гарын авлага юм.
Бяцхан Монгол цэцэрлэгийн хоол, шим тэжээлийн талаарх мэдээллийг Бяцхан Монгол аппликейшнээр дамжуулан эцэг эх, асран хамгаалагчдад тогтмол хүргэнэ. Үүнд өдөр тутмын хоолны цэс, хоолны орц найрлага, шим тэжээлийн үзүүлэлт, илчлэгийн хэмжээ болон хүүхдийн хооллолттой холбоотой зөвлөмж, мэдээллийг багтааж, эцэг эхчүүд хүүхдийнхээ хоол хүнсний хэрэглээ, шим тэжээлийн талаар бодитой мэдээлэл авах боломжийг бүрдүүлнэ.















