Гадаад харилцаа, хамтын ажиллагаа

Гадаад харилцаа Хамтын ажиллагаа
Байгууллага бүр өөрийн үүх түүхтэй. Гадаад, дотоод хамтын
ажиллагаатай. Та бүхэнд цэцэрлэгийнхээ гадаад хамтын
ажиллагааны талаар товчхон танилцуулъя. “Бяцхан монгол”
цэцэрлэгийн гадаад хамтын ажиллагаа үүсгэн
байгуулагдахаасаа өмнө эхлэл нь тавигдсан байсан юм...
Бидний гадаад хамтын ажиллагаа цэцэрлэгээ үүсгэн
байгуулагдахаас өмнө эхэлсэн гэдгийг дээр дурдсан.
Бас анхны хөрөнгө оруулалт ч гадных байж,
мөрөөдөлдөө төсөөлж зурсан цэцэрлэг байгуулах
төслөө яаравчлан бодит болгох шалтгаан болж
байлаа. Учир юу гэвэл үүсгэн байгуулагч Э.Зулгэрэл,
Э.Хишгээ нар Японы урд арлуудын нэг болох
үзэсгэлэнт Аважи арлын “Соропутимист Аважи”
хэмээх ОУ-ын эмэгтэйчүүдийн байгууллагын
ерөнхийлөгч Эгава Такакотай 2015 онд танилцав.
Төгсөгчдөө төгссөн ч үргэлж араас нь санаа тавьдаг
Ж.Галбадрах багш танилцуулсан хэрэг л дээ.
Ирэх жил нь тохиох эмэгтэйчүүдийн байгууллагын 30
жилийн ойн хүрээнд зарлагдсан олон арга
хэмжээний нэг болох эмэгтэйчүүдийн санал
санаачилгыг дэмжих төслийн уралдаанд хоёр найз
сэтгэлдээ зураглаж, мөрөөдөлдөө босгож, цаасан
дээр буулгачихсан явсан “Бяцхан монгол”
цэцэрлэгийн төслөө сойжээ. Хамгийн гайхалтай нь
залуу бүсгүйчүүдийн энэхүү төсөл шалгарч, 1 сая
иений хөрөнгө оруулалтыг хүртэх эрхтэй болсон юм.
Мэдээж хариуцлагатай япончуудын нарийн шалгуур,
асуулт, харилцан үргэлжилсэн урт урт мэйлүүдийг
жагсаавал тоймгүй болно.

Японд төгссөн ч тэртээ алс холын хэл зүс ондоо
эмэгтэйчүүдэд шагналаа олгох болсон нь Монголын
эмэгтэйчүүд ирээдүйн Монгол улсаа авч явах, бие
чийрэг, билиг их, сэтгэл зөв иргэнийг бүүр жаахнаас
нь бэлдэхээр холыг харж, ихийг хийхээр зорьсныг
үнэлсэн биз. Ингэж арлын Японы сайхан сэтгэлт
хүмүүсээс тодорхой хөрөнгө оруулалт орж ирсэн тул
2016 оны наймдугаар сарын 31-нд цэцэрлэг маань
үүдээ нээх түүхэн боломж тохиов.
Загвар болгосон “Нацүми Дай”-н багш
нараас нүдэнд харагдаж, гарт баригдахгүй
нарийн арга барилуудыг сурсан нь ...
Дэлгэрэнгүй ...
2015 он
Дэлгэрэнгүй
Япон ротаричуудын
сайхан сэтгэлийн дэмийг бяцхан монголчууд
хүртсээр... TANASHI ROTARY CLUB
2016 он
Дэлгэрэнгүй ...
Child Sha”-тай холбогдож,
ном орчуулж олонд түгээв
Дэлгэрэнгүй ...
2017 он
ДэлгэрэнгүйДэлгэрэнгүй
“Сакура Ша”-гаас сонирхолтой
математик суралцав
2018 он
Дэлгэрэнгүй ...
Гайхалтай хувь ертөнцүүд
биднийг дэмжиж ирлээ
Дэлгэрэнгүй ...
2019 он
ДэлгэрэнгүйДэлгэрэнгүй
Нэгэн өдөр Монголоос “Нацүми-Дай цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж болох уу” гэсэн захидлыг хүлээн аваад “Яагаад монгол хүн Нацүми-Дай цэцэрлэгийг мэддэг билээ” гэж ихэд гайхав. Эргээд холбогдоод үзтэл Японд суралцаж ажиллаж байсан Э.Зулгэрэл хэмээх бүсгүй байлаа. Мэдээж “Тэгэлгүй яахав, заавал манай цэцэрлэгтэй ирж танилцаарай” гэж хариу урилга илгээснээр бид уулзаж байсан юм. Манай “Нацүми-Дай” цэцэрлэгийн боловсрол олгох үйл ажиллагаанд нэг том онцлог бий. Энэ нь хүүхдүүд томчуудын заавраар үйлдэх бус өөрийн санаачилгаар аливааг хийх, өөрөөр хэлбэл бие даасан байдлыг ихээхэн чухалчилдаг. “Япон хэв шинжийн цэцэрлэг байгуулмаар байна” гэсэн зорилго өвөртлөн, загвар болгох цэцэрлэгээ хайж судалгаа хийж явсан Д.Хишгээ Э.Зулгэрэл, болон бусад ажилтнууд жил бүр манай цэцэрлэг дээр ирж ажилласан. Тэр үед нь бид ямар цэцэрлэг байгуулах хүсэлтэй, хүүхдийг хэрхэн сурган хүмүүжүүлмээр байгаа, үүний тулд ямар орчин нөхцөл шаардлагатай, ямар тоглоом сонгох, түүнийгээ хэрхэн сургалтандаа ашиглах, багш хүүхдүүдтэй харьцахдаа юун дээр анхаарч, юуг чухалчлах ёстой вэ гэх зэргээр харилцан санал солилцож сүүлдээ түүнээс ч илүү нарийн ширийнийг ярилцах болсон. Зөвхөн бид зааж зөвлөх биш нэг нэгэндээ хэрэг болохуйц, харилцан туршлага солилцдог болсон билээ. Манай цэцэрлэг өөрөө бодож үйлдэл хийж чаддаг, эрүүл, идэвхтэй тоглож чаддаг, ямар ч зүйлийг сонирхон оролдож, саад бэрхшээлийг даван туулдаг, бусдыг энэрдэг, эелдэг зантай хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх гол зорилгыг баримтлан ажилладаг. Ингэхийн тулд хүүхдүүдийг хөгжилтэй, баяр баясалтайгаар
аливааг хийж үзэх гэсэн хүсэл сонирхлыг өдөөх нь чухал байдаг юм.
Угаасаа хүүхдийн “сэтгэхүй, бие бялдар, сэтгэл”-ийг тэнцвэртэй хөгжүүлэх нь амьдрах чадвартай шууд холбогдоно гэдгийг манай цэцэрлэгийнхэн зарчмаа болгож ажилладаг. Цэцэрлэгийнхээ энэхүү зарчим үзэл баримтлалыг “Бяцхан монгол” цэцэрлэгийнхэнтэй хуваалцсан. Мэдээж, байгаль орчин, амьдралын хэв маяг, түүх, ёс заншлын хувьд ялгаатай хэдий ч хүүхэд хүмүүжлийн баримтлах зарчимд олон нийтлэг зүйл байгааг бид хамтран ажиллах явцдаа улам бүр мэдэрсээр байсан юм. “Бяцхан Монгол” цэцэрлэг нээгдэхээсээ урьтан удаан хугацаанд туршлага судалж, бодлогоо боловсруулсаар нээлтээ хийх үед бид баяр бахархалтайгаар Монголыг зорин, нээлтийн ёслолд нь оролцож байсан билээ. Тэр үеийн баяр хөөрийг хэзээ ч мартахгүй. Харин өнөөдөр 5жилийн ойгоо бахархам амжилтаар угтаж байгаад халуун баяр хүргэе. Цаашид ч хамтдаа хүүхдүүдийн төлөө илүү сайн цэцэрлэг
байхыг хичээн ажиллацгаая. “Бяцхан Монгол” цэцэрлэг маань улам өөдөө хөгжин
цэцэглэхийн ерөөлийг өргөн дэвшүүлье.











































Гадаад харилцаа Хамтын ажиллагаа
Байгууллага бүр өөрийн үүх түүхтэй. Гадаад, дотоод хамтын ажиллагаатай. Та бүхэнд цэцэрлэгийнхээ гадаад хамтын ажиллагааны талаар товчхон танилцуулъя. “Бяцхан монгол” цэцэрлэгийн гадаад хамтын ажиллагаа үүсгэн байгуулагдахаасаа өмнө эхлэл нь тавигдсан байсан юм...
Бидний гадаад хамтын ажиллагаа цэцэрлэгээ үүсгэн байгуулагдахаас өмнө эхэлсэн гэдгийг дээр дурдсан. Бас анхны хөрөнгө оруулалт ч гадных байж, мөрөөдөлдөө төсөөлж зурсан цэцэрлэг байгуулах төслөө яаравчлан бодит болгох шалтгаан болж байлаа. Учир юу гэвэл үүсгэн байгуулагч Э.Зулгэрэл, Э.Хишгээ нар Японы урд арлуудын нэг болох үзэсгэлэнт Аважи арлын “Соропутимист Аважи” хэмээх ОУ-ын эмэгтэйчүүдийн байгууллагын ерөнхийлөгч Эгава Такакотай 2015 онд танилцав. Төгсөгчдөө төгссөн ч үргэлж араас нь санаа тавьдаг Ж.Галбадрах багш танилцуулсан хэрэг л дээ.
Ирэх жил нь тохиох эмэгтэйчүүдийн байгууллагын 30 жилийн ойн хүрээнд зарлагдсан олон арга хэмжээний нэг болох эмэгтэйчүүдийн санал санаачилгыг дэмжих төслийн уралдаанд хоёр найз сэтгэлдээ зураглаж, мөрөөдөлдөө босгож, цаасан дээр буулгачихсан явсан “Бяцхан монгол” цэцэрлэгийн төслөө сойжээ. Хамгийн гайхалтай нь залуу бүсгүйчүүдийн энэхүү төсөл шалгарч, 1 сая иений хөрөнгө оруулалтыг хүртэх эрхтэй болсон юм. Мэдээж хариуцлагатай япончуудын нарийн шалгуур, асуулт, харилцан үргэлжилсэн урт урт мэйлүүдийг жагсаавал тоймгүй болно.
Японд төгссөн ч тэртээ алс холын хэл зүс ондоо эмэгтэйчүүдэд шагналаа олгох болсон нь Монголын эмэгтэйчүүд ирээдүйн Монгол улсаа авч явах, бие чийрэг, билиг их, сэтгэл зөв иргэнийг бүүр жаахнаас нь бэлдэхээр холыг харж, ихийг хийхээр зорьсныг үнэлсэн биз. Ингэж арлын Японы сайхан сэтгэлт хүмүүсээс тодорхой хөрөнгө оруулалт орж ирсэн тул 2016 оны наймдугаар сарын 31-нд цэцэрлэг маань үүдээ нээх түүхэн боломж тохиов.
Загвар болгосон “Нацүми Дай”-н багш нараас нүдэнд харагдаж, гарт баригдахгүй нарийн арга барилуудыг сурсан нь ...
Япон ротаричуудын сайхан сэтгэлийн дэмийг бяцхан монголчууд хүртсээр... TANASHI ROTARY CLUB
Child Sha”-тай холбогдож, ном орчуулж олонд түгээв
“Сакура Ша”-гаас сонирхолтой математик суралцав
Гайхалтай хувь ертөнцүүд биднийг дэмжиж ирлээ
Нэгэн өдөр Монголоос “Нацүми-Дай цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж болох уу” гэсэн захидлыг хүлээн аваад “Яагаад монгол хүн Нацүми-Дай цэцэрлэгийг мэддэг билээ” гэж ихэд гайхав. Эргээд холбогдоод үзтэл Японд суралцаж ажиллаж байсан Э.Зулгэрэл хэмээх бүсгүй байлаа. Мэдээж “Тэгэлгүй яахав, заавал манай цэцэрлэгтэй ирж танилцаарай” гэж хариу урилга илгээснээр бид уулзаж байсан юм. Манай “Нацүми-Дай” цэцэрлэгийн боловсрол олгох үйл ажиллагаанд нэг том онцлог бий. Энэ нь хүүхдүүд томчуудын заавраар үйлдэх бус өөрийн санаачилгаар аливааг хийх, өөрөөр хэлбэл бие даасан байдлыг ихээхэн чухалчилдаг. “Япон хэв шинжийн цэцэрлэг байгуулмаар байна” гэсэн зорилго өвөртлөн, загвар болгох цэцэрлэгээ хайж судалгаа хийж явсан Д.Хишгээ Э.Зулгэрэл, болон бусад ажилтнууд жил бүр манай цэцэрлэг дээр ирж ажилласан. Тэр үед нь бид ямар цэцэрлэг байгуулах хүсэлтэй, хүүхдийг хэрхэн сурган хүмүүжүүлмээр байгаа, үүний тулд ямар орчин нөхцөл шаардлагатай, ямар тоглоом сонгох, түүнийгээ хэрхэн сургалтандаа ашиглах, багш хүүхдүүдтэй харьцахдаа юун дээр анхаарч, юуг чухалчлах ёстой вэ гэх зэргээр харилцан санал солилцож сүүлдээ түүнээс ч илүү нарийн ширийнийг ярилцах болсон. Зөвхөн бид зааж зөвлөх биш нэг нэгэндээ хэрэг болохуйц, харилцан туршлага солилцдог болсон билээ. Манай цэцэрлэг өөрөө бодож үйлдэл хийж чаддаг, эрүүл, идэвхтэй тоглож чаддаг, ямар ч зүйлийг сонирхон оролдож, саад бэрхшээлийг даван туулдаг, бусдыг энэрдэг, эелдэг зантай хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх гол зорилгыг баримтлан ажилладаг. Ингэхийн тулд хүүхдүүдийг хөгжилтэй, баяр баясалтайгаар аливааг хийж үзэх гэсэн хүсэл сонирхлыг өдөөх нь чухал байдаг юм.
Угаасаа хүүхдийн “сэтгэхүй, бие бялдар, сэтгэл”-ийг тэнцвэртэй хөгжүүлэх нь амьдрах чадвартай шууд холбогдоно гэдгийг манай цэцэрлэгийнхэн зарчмаа болгож ажилладаг. Цэцэрлэгийнхээ энэхүү зарчим үзэл баримтлалыг “Бяцхан монгол” цэцэрлэгийнхэнтэй хуваалцсан. Мэдээж, байгаль орчин, амьдралын хэв маяг, түүх, ёс заншлын хувьд ялгаатай хэдий ч хүүхэд хүмүүжлийн баримтлах зарчимд олон нийтлэг зүйл байгааг бид хамтран ажиллах явцдаа улам бүр мэдэрсээр байсан юм. “Бяцхан Монгол” цэцэрлэг нээгдэхээсээ урьтан удаан хугацаанд туршлага судалж, бодлогоо боловсруулсаар нээлтээ хийх үед бид баяр бахархалтайгаар Монголыг зорин, нээлтийн ёслолд нь оролцож байсан билээ. Тэр үеийн баяр хөөрийг хэзээ ч мартахгүй. Харин өнөөдөр 5жилийн ойгоо бахархам амжилтаар угтаж байгаад халуун баяр хүргэе. Цаашид ч хамтдаа хүүхдүүдийн төлөө илүү сайн цэцэрлэг байхыг хичээн ажиллацгаая. “Бяцхан Монгол” цэцэрлэг маань улам өөдөө хөгжин цэцэглэхийн ерөөлийг өргөн дэвшүүлье.




















































