Бяцхан Монгол

Бяцхан Монгол цэцэрлэгийн дугуйлангууд

Дугуйлан — дүрслэх урлагийн дугуйланд зурж буй хүүхэд

Дугуйлан

Дугуйлангийн үйл ажиллагаа нь хүүхдийн сонирхол, авьяас
чадварыг нээн хөгжүүлэх зорилгоор шатар, бүжиг, таеквондо,
дүрслэх урлаг, хаба зэрэг чиглэлээр зохион байгуулагдана. Бид
дугуйлан бүрийн сургалтын чанар, хүүхдийн хөгжилд үзүүлэх үр
нөлөөг нэмэгдүүлэхэд анхаарч, тухайн чиглэлээр мэргэшсэн багш
нарыг урьж ажиллуулдаг.

Эдгээр үйл ажиллагаагаар дамжуулан хүүхэд оюун ухаан, бие
бялдар, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэхийн зэрэгцээ аливаа зүйлд
тууштай, хариуцлагатай хандах, өөртөө итгэх, багаар ажиллах,
зорилгодоо хүрэхийн үнэ цэнийг мэдэрнэ. Мөн урлаг, спортоос урам
зориг, баяр баясгалан, тэвчээр хатуужлыг олж, эрүүл, идэвхтэй
амьдралын зөв дадалтай иргэн болон төлөвшихөд нь дэмжлэг
үзүүлнэ.

Танилцуулга

Хуваарь

ХаахТанилцуулгаХуваарь

ДҮРСЛЭХ УРЛАГ

Дүрслэх урлагийн дугуйлан нь хүүхдийн хүрээлэн буй орчны юмс, үзэгдлийн
талаарх ойлголт, төсөөлөл, санаа бодлыг зураг, дүрслэл, бүтээлээр
дамжуулан бүтээлчээр илэрхийлэх чадварыг хөгжүүлнэ. Хүүхэд эд юмсыг
өнгө, дүрс, хэлбэр, хэмжээ, хөдөлгөөнөөр нь илэрхийлж сурахын зэрэгцээ
ажиглах, төсөөлөх, сэтгэх, бүтээх чадвараа сайжруулна.

Мөн дүрслэх урлагийг сонирхон таашаах, өнгө болон гоо зүйн мэдрэмжээ
хөгжүүлэх, гарын жижиг булчингийн эв дүй, нүд-гарын зохицол, анхаарал
төвлөрөл, ой тогтоолт, тэвчээр, хүлээцтэй байдлыг төлөвшүүлэх ач
холбогдолтой. Урлагийн үйл ажиллагаа нь хүүхдийг тайван, өөдрөг, өөртөө
итгэлтэй байхад дэмжлэг үзүүлнэ.

БҮЖГИЙН ДУГУЙЛАН

Бүжгийн дугуйлан нь хүүхдийн хөгжмийн сонсгол, хэмнэл мэдрэмж, гоо зүйн

боловсрол, биеийн уян хатан байдал, хөдөлгөөний эвсэл, тэнцвэрийг
хөгжүүлнэ. Мөн анхаарал төвлөрөл, ой тогтоолт, өөрийгөө илэрхийлэх,
бусадтай хамтран ажиллах чадварыг сайжруулж, өөртөө итгэх итгэл, сахилга

бат, тууштай байдлыг төлөвшүүлэхэд чиглэнэ.

ДРАММ

Уран уншлага, ярианы ур чадварын дугуйлан нь хүүхдийн хэл ярианы хөгжил,
үгийн баялаг, зөв дуудлага, уран тод ярих чадварыг сайжруулж, уран сэтгэмж,
ой тогтоолт, сонсох болон анхаарал төвлөрүүлэх чадварыг хөгжүүлнэ.

Мөн хүүхэд өөрийн санаа бодол, мэдрэмжийг чөлөөтэй илэрхийлэх, дуу
хоолойны өнгө, хэмнэл, аялгыг зөв ашиглах, шүлэг зохиолыг уран тод унших,
бусдын өмнө өөртөө итгэлтэй ярих, бусдыг сонсох, хамтран оролцох зэрэг
нийгэмшихүйн чадварт суралцана.

ТАЕКВОНДО

Хүүхдийн бие бялдрын хөгжил, хөдөлгөөний эвсэл, хурд, хүч, тэнцвэр, тэсвэр

хатуужлыг хөгжүүлэхийн зэрэгцээ таеквондогийн ёс суртахуун, хүмүүжлийн

үнэт зүйлсийг төлөвшүүлэхэд чиглэнэ.

Сургалтын явцад хүүхэд бусдыг хүндлэх, үнэнч шударга байх, өөрийгөө хянах,

сахилга баттай, тууштай байх, зориг тэвчээртэй болох, аюулгүй байдлаа

хамгаалах анхан шатны мэдлэг, дадал эзэмшинэ. Мөн бусдад энэрэнгүй
хандах, хүч чадлаа зөв зохистой ашиглах, аливаа зөрчлийг тайван замаар

шийдвэрлэх хандлагад суралцана.

СПОРТ ӨРӨЛТ

Хөдөлгөөн, ур чадвар, мэдрэмж, бүтээлч сэтгэлгээг хослуулсан өвөрмөц үйл
ажиллагаагаар дамжуулан хүүхдийн бие бялдар, танин мэдэхүйн хөгжлийг
дэмжинэ. Хоёр гарын хөдөлгөөний зохицуулалт, гар-нүдний баримжаа,
анхаарал төвлөрөл, орон зайн мэдрэмж, түргэн шаламгай байдал, хариу
үйлдлийн хурдыг сайжруулахын зэрэгцээ бүтээлч сэтгэлгээ, багаар ажиллах
чадварыг хөгжүүлнэ.

Мөн хүүхэд уралдаан, тэмцээнд оролцох явцдаа өөртөө итгэх итгэл, спортын
зөв хандлага, сахилга бат, тууштай байдал, өрсөлдөөнийг зөвөөр хүлээн авах
чадварт суралцаж, амжилт болон сорилтыг эерэгээр даван туулах сэтгэл зүйн
бэлтгэлтэй болно.

ДУУ ХӨГЖИМ

Хөгжмийн дугуйлан нь хүүхдийн хөгжмийн сонсгол, хэмнэл мэдрэмж, ой

тогтоолт, анхаарал төвлөрөл, логик болон математик сэтгэлгээг
хөгжүүлэхийн зэрэгцээ ажиглах, харьцуулах, задлан шинжлэх, дүгнэлт хийх

чадварыг дэмжинэ.

Хөгжмийн үйл ажиллагаагаар дамжуулан хүүхэд хүрээлэн буй орчноо танин

мэдэх, бусадтай харилцах, хамтран ажиллах, шинэ орчинд дасан зохицох

чадварт суралцана. Мөн хөдөлмөрч, тэвчээртэй, тууштай, сэтгэлийн
тэнхээтэй байхын зэрэгцээ бусдыг ойлгох, энэрэнгүй, мэдрэмжтэй хандлага,

амьдралын зөв дадал хэвшлийг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой.

БИЕИЙН ТАМИРЫН 12 ЧАНАРЫН ХӨТӨЛБӨР

хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон тоглоомоор дамжуулан танин
мэдэхүй, оюун ухаан, нийгэмшихүй болон хувь хүний хөгжлийг цогцоор
дэмжихэд чиглэсэн тусгай хөтөлбөр юм. Тус хөтөлбөрт 2–6 насны хүүхдүүд
мэргэжлийн багшийн удирдлага дор өөрийн насанд тохирсон тоглоом,
сонирхолтой даалгаврыг үе тэнгийн найзуудтайгаа хамтран гүйцэтгэнэ.
Тоглох явцдаа хүүхэд ялж, ялагдаж сурах, аливаа асуудлыг олон талаас нь
тунгаан бодох, бусдын байр суурийг ойлгох, өөрийгөө зөв илэрхийлэх,
шийдвэр гаргах, багаар ажиллах зэрэг амьдралын чухал чадваруудыг
эзэмшинэ. Мөн шинжлэх ухаан, танин мэдэхүй, хүрээлэн буй орчны талаарх
ойлголтоо тоглоом, туршилт, судалгаагаар дамжуулан сонирхолтой,
хөгжилтэй байдлаар тэлэх боломжтой.

ГАР УРЛАЛ

Гар урлалын дугуйлан нь хүүхдийн гарын жижиг булчингийн хөгжил, ур дүй,

бүтээлч сэтгэлгээ, уран сэтгэмжийг хөгжүүлэхийн зэрэгцээ өөрийн санаа,

төсөөллийг бодит бүтээл болгон илэрхийлэх чадварыг төлөвшүүлнэ.

Гар урлалын төрөл бүрийн материал, арга техниктэй ажиллах явцдаа хүүхэд

эд зүйлсийн хэлбэр, бүтэц, шинж чанарыг олон талаас нь танин мэдэж,
ажиглах, харьцуулах, анхаарлаа төвлөрүүлэх чадвараа сайжруулна. Мөн
өөрийн гараар бүтээл туурвиж, санаагаа амжилттай хэрэгжүүлэх нь хүүхдэд

баяр баясгалан, сэтгэл ханамж төрүүлж, өөртөө итгэх итгэл, бие даах

чадварыг нэмэгдүүлнэ.

ШАТРЫН ДУГУЙЛАН

Шатрын дугуйлан нь хүүхдийн анхаарал төвлөрөл, логик сэтгэлгээ, ой
тогтоолт, аливааг урьдчилан тооцоолон тунгаах чадварыг хөгжүүлэхийн
зэрэгцээ тэвчээр, сахилга бат, тууштай байдлыг төлөвшүүлэхэд чиглэнэ.

Сургалтын явцад хүүхэд шатрын хөлөг, дүрсүүдийн байрлал, нүүдлийн
дүрэмтэй танилцаж, дүрсүүдийг зөв өрөх, нүүх, эсрэг талын дүрсийг идэх
зэрэг анхан шатны мэдлэг, чадварыг эзэмшинэ. Мөн нэг зүйлд анхаарлаа
удаан төвлөрүүлэх, ээлжээ хүлээх, нүүдлээ бодож төлөвлөх, хожил болон
хожигдлыг зөвөөр хүлээн авахад суралцана.

ТӨГӨЛДӨР ХУУРЫН ДУГУЙЛАН

Төгөлдөр хуурын дугуйлан нь хүүхдийн хөгжмийн сонсгол, хэмнэл мэдрэмж,
ой тогтоолт, анхаарал төвлөрөл, хоёр гарын хөдөлгөөний зохицуулалт,
хурууны эв дүйг хөгжүүлнэ. Мөн хөгжмийн суурь мэдлэг, урлагийн мэдрэмжийг
төлөвшүүлэхийн зэрэгцээ тэвчээр, сахилга бат, тууштай байдал, зөв сууж

сурах дадлыг эзэмшүүлнэ.

Төгөлдөр хуур тоглож сурах явцад хүүхэд баруун, зүүн гараа харилцан
уялдаатай, заримдаа өөр өөр хэмнэл, хөдөлгөөнөөр удирдаж, хөгжмийн нот
унших, сонсох, мэдрэх, тоглох чадварыг эзэмшинэ. Энэ нь хоёр гарын хамтын
ажиллагаа болон танин мэдэхүйн үйл ажиллагааг дэмжиж, хөгжмийн суурь
мэдлэг, ур чадварыг төлөвшүүлнэ. Мөн төгөлдөр хуур нь бусад хөгжмийн
зэмсгийг сурахад хэрэгтэй хөгжмийн онол, сонсгол, хэмнэлийн суурийг

бүрдүүлдэг.

Багш бяцхан охинтой хамт гар урлал хийж байна
Гоёлын хувцастай охин, хүү хоёр хөтлөлцөн гүйж байна
Охин өнгө өнгийн шоогоор байшин барьж байна
Төрсөн өдрийн малгайтай охин лааны өмнө хүслээ шивнэж байна
Бяцхан Монгол цэцэрлэгийн үүргэвч
Амьтны хувцас өмссөн дөрвөн хүүхэд зэрэгцэн сууж байна
Охин "Баярлалаа, Бяцхан Монгол" гэсэн самбар барин инээмсэглэж байна
Цагаан хувцастай охин нарсан дунд зогсож байна
Сарьсан багваахайн хувцастай охин гараа дэлгэн зогсож байна
Охин, хүү хоёр олс таталцан инээлдэж байна
Хүүхдүүд олс таталцаж тоглож байна
Гар хийцийн хувцас өмссөн хүүхдүүд зургаа авахуулж байна
Хүүхдүүд ангидаа сууж байна
Охин шүдээ угааж байна
Хүүхдүүд ширээнд суун хооллож байна
Монгол дээлтэй хоёр хүүхэд хөтлөлцөн гүйж байна
Монгол дээлтэй охин, хүү хоёр шагай тоглож байна
Төгсөлтийн малгай, нөмрөгтэй охин батламжаа барин инээмсэглэж байна
Бяцхан Монгол цэцэрлэгийн үнэгэн хээтэй хоёр хантааз
Туулайн малгайтай хүү микрофон барьж, хүүхдүүд тайзан дээр тоглож байна

Бяцхан Монгол цэцэрлэгийн дугуйлангийн бүртгэл нь Хүүхдийнхээ сонирхол, авьяас чадварт тохирсон дугуйланг сонгон бүртгүүлээрэй.
Мэргэжлийн багш нарын удирдлага дор хүүхэд бүрийн бие бялдар, оюун ухаан, бүтээлч сэтгэлгээ, нийгэмшихүйн чадварыг хөгжүүлэх боломжийг бүрдүүлнэ.

Дугуйлан

Дугуйлангийн үйл ажиллагаа нь хүүхдийн сонирхол, авьяас чадварыг нээн хөгжүүлэх зорилгоор шатар, бүжиг, таеквондо, дүрслэх урлаг, хаба зэрэг чиглэлээр зохион байгуулагдана. Бид дугуйлан бүрийн сургалтын чанар, хүүхдийн хөгжилд үзүүлэх үр нөлөөг нэмэгдүүлэхэд анхаарч, тухайн чиглэлээр мэргэшсэн багш нарыг урьж ажиллуулдаг.

Эдгээр үйл ажиллагаагаар дамжуулан хүүхэд оюун ухаан, бие бялдар, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэхийн зэрэгцээ аливаа зүйлд тууштай, хариуцлагатай хандах, өөртөө итгэх, багаар ажиллах, зорилгодоо хүрэхийн үнэ цэнийг мэдэрнэ. Мөн урлаг, спортоос урам зориг, баяр баясгалан, тэвчээр хатуужлыг олж, эрүүл, идэвхтэй амьдралын зөв дадалтай иргэн болон төлөвшихөд нь дэмжлэг үзүүлнэ.

ДҮРСЛЭХ УРЛАГ

Дүрслэх урлагийн дугуйлан нь хүүхдийн хүрээлэн буй орчны юмс, үзэгдлийн талаарх ойлголт, төсөөлөл, санаа бодлыг зураг, дүрслэл, бүтээлээр дамжуулан бүтээлчээр илэрхийлэх чадварыг хөгжүүлнэ. Хүүхэд эд юмсыг өнгө, дүрс, хэлбэр, хэмжээ, хөдөлгөөнөөр нь илэрхийлж сурахын зэрэгцээ ажиглах, төсөөлөх, сэтгэх, бүтээх чадвараа сайжруулна.

Мөн дүрслэх урлагийг сонирхон таашаах, өнгө болон гоо зүйн мэдрэмжээ хөгжүүлэх, гарын жижиг булчингийн эв дүй, нүд-гарын зохицол, анхаарал төвлөрөл, ой тогтоолт, тэвчээр, хүлээцтэй байдлыг төлөвшүүлэх ач холбогдолтой. Урлагийн үйл ажиллагаа нь хүүхдийг тайван, өөдрөг, өөртөө итгэлтэй байхад дэмжлэг үзүүлнэ.

БҮЖГИЙН ДУГУЙЛАН

Бүжгийн дугуйлан нь хүүхдийн хөгжмийн сонсгол, хэмнэл мэдрэмж, гоо зүйн боловсрол, биеийн уян хатан байдал, хөдөлгөөний эвсэл, тэнцвэрийг хөгжүүлнэ. Мөн анхаарал төвлөрөл, ой тогтоолт, өөрийгөө илэрхийлэх, бусадтай хамтран ажиллах чадварыг сайжруулж, өөртөө итгэх итгэл, сахилга бат, тууштай байдлыг төлөвшүүлэхэд чиглэнэ.

ДРАММ

Уран уншлага, ярианы ур чадварын дугуйлан нь хүүхдийн хэл ярианы хөгжил, үгийн баялаг, зөв дуудлага, уран тод ярих чадварыг сайжруулж, уран сэтгэмж, ой тогтоолт, сонсох болон анхаарал төвлөрүүлэх чадварыг хөгжүүлнэ.

Мөн хүүхэд өөрийн санаа бодол, мэдрэмжийг чөлөөтэй илэрхийлэх, дуу хоолойны өнгө, хэмнэл, аялгыг зөв ашиглах, шүлэг зохиолыг уран тод унших, бусдын өмнө өөртөө итгэлтэй ярих, бусдыг сонсох, хамтран оролцох зэрэг нийгэмшихүйн чадварт суралцана.

ТАЕКВОНДО

Хүүхдийн бие бялдрын хөгжил, хөдөлгөөний эвсэл, хурд, хүч, тэнцвэр, тэсвэр хатуужлыг хөгжүүлэхийн зэрэгцээ таеквондогийн ёс суртахуун, хүмүүжлийн үнэт зүйлсийг төлөвшүүлэхэд чиглэнэ.

Сургалтын явцад хүүхэд бусдыг хүндлэх, үнэнч шударга байх, өөрийгөө хянах, сахилга баттай, тууштай байх, зориг тэвчээртэй болох, аюулгүй байдлаа хамгаалах анхан шатны мэдлэг, дадал эзэмшинэ. Мөн бусдад энэрэнгүй хандах, хүч чадлаа зөв зохистой ашиглах, аливаа зөрчлийг тайван замаар шийдвэрлэх хандлагад суралцана.

СПОРТ ӨРӨЛТ

Хөдөлгөөн, ур чадвар, мэдрэмж, бүтээлч сэтгэлгээг хослуулсан өвөрмөц үйл ажиллагаагаар дамжуулан хүүхдийн бие бялдар, танин мэдэхүйн хөгжлийг дэмжинэ. Хоёр гарын хөдөлгөөний зохицуулалт, гар-нүдний баримжаа, анхаарал төвлөрөл, орон зайн мэдрэмж, түргэн шаламгай байдал, хариу үйлдлийн хурдыг сайжруулахын зэрэгцээ бүтээлч сэтгэлгээ, багаар ажиллах чадварыг хөгжүүлнэ.

Мөн хүүхэд уралдаан, тэмцээнд оролцох явцдаа өөртөө итгэх итгэл, спортын зөв хандлага, сахилга бат, тууштай байдал, өрсөлдөөнийг зөвөөр хүлээн авах чадварт суралцаж, амжилт болон сорилтыг эерэгээр даван туулах сэтгэл зүйн бэлтгэлтэй болно.

ДУУ ХӨГЖИМ

Хөгжмийн дугуйлан нь хүүхдийн хөгжмийн сонсгол, хэмнэл мэдрэмж, ой тогтоолт, анхаарал төвлөрөл, логик болон математик сэтгэлгээг хөгжүүлэхийн зэрэгцээ ажиглах, харьцуулах, задлан шинжлэх, дүгнэлт хийх чадварыг дэмжинэ.

Хөгжмийн үйл ажиллагаагаар дамжуулан хүүхэд хүрээлэн буй орчноо танин мэдэх, бусадтай харилцах, хамтран ажиллах, шинэ орчинд дасан зохицох чадварт суралцана. Мөн хөдөлмөрч, тэвчээртэй, тууштай, сэтгэлийн тэнхээтэй байхын зэрэгцээ бусдыг ойлгох, энэрэнгүй, мэдрэмжтэй хандлага, амьдралын зөв дадал хэвшлийг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой.

БИЕИЙН ТАМИРЫН 12 ЧАНАРЫН ХӨТӨЛБӨР

хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон тоглоомоор дамжуулан танин мэдэхүй, оюун ухаан, нийгэмшихүй болон хувь хүний хөгжлийг цогцоор дэмжихэд чиглэсэн тусгай хөтөлбөр юм. Тус хөтөлбөрт 2–6 насны хүүхдүүд мэргэжлийн багшийн удирдлага дор өөрийн насанд тохирсон тоглоом, сонирхолтой даалгаврыг үе тэнгийн найзуудтайгаа хамтран гүйцэтгэнэ. Тоглох явцдаа хүүхэд ялж, ялагдаж сурах, аливаа асуудлыг олон талаас нь тунгаан бодох, бусдын байр суурийг ойлгох, өөрийгөө зөв илэрхийлэх, шийдвэр гаргах, багаар ажиллах зэрэг амьдралын чухал чадваруудыг эзэмшинэ. Мөн шинжлэх ухаан, танин мэдэхүй, хүрээлэн буй орчны талаарх ойлголтоо тоглоом, туршилт, судалгаагаар дамжуулан сонирхолтой, хөгжилтэй байдлаар тэлэх боломжтой.

ГАР УРЛАЛ

Гар урлалын дугуйлан нь хүүхдийн гарын жижиг булчингийн хөгжил, ур дүй, бүтээлч сэтгэлгээ, уран сэтгэмжийг хөгжүүлэхийн зэрэгцээ өөрийн санаа, төсөөллийг бодит бүтээл болгон илэрхийлэх чадварыг төлөвшүүлнэ.

Гар урлалын төрөл бүрийн материал, арга техниктэй ажиллах явцдаа хүүхэд эд зүйлсийн хэлбэр, бүтэц, шинж чанарыг олон талаас нь танин мэдэж, ажиглах, харьцуулах, анхаарлаа төвлөрүүлэх чадвараа сайжруулна. Мөн өөрийн гараар бүтээл туурвиж, санаагаа амжилттай хэрэгжүүлэх нь хүүхдэд баяр баясгалан, сэтгэл ханамж төрүүлж, өөртөө итгэх итгэл, бие даах чадварыг нэмэгдүүлнэ.

ШАТРЫН ДУГУЙЛАН

Шатрын дугуйлан нь хүүхдийн анхаарал төвлөрөл, логик сэтгэлгээ, ой тогтоолт, аливааг урьдчилан тооцоолон тунгаах чадварыг хөгжүүлэхийн зэрэгцээ тэвчээр, сахилга бат, тууштай байдлыг төлөвшүүлэхэд чиглэнэ.

Сургалтын явцад хүүхэд шатрын хөлөг, дүрсүүдийн байрлал, нүүдлийн дүрэмтэй танилцаж, дүрсүүдийг зөв өрөх, нүүх, эсрэг талын дүрсийг идэх зэрэг анхан шатны мэдлэг, чадварыг эзэмшинэ. Мөн нэг зүйлд анхаарлаа удаан төвлөрүүлэх, ээлжээ хүлээх, нүүдлээ бодож төлөвлөх, хожил болон хожигдлыг зөвөөр хүлээн авахад суралцана.

ТӨГӨЛДӨР ХУУРЫН ДУГУЙЛАН

Төгөлдөр хуурын дугуйлан нь хүүхдийн хөгжмийн сонсгол, хэмнэл мэдрэмж, ой тогтоолт, анхаарал төвлөрөл, хоёр гарын хөдөлгөөний зохицуулалт, хурууны эв дүйг хөгжүүлнэ. Мөн хөгжмийн суурь мэдлэг, урлагийн мэдрэмжийг төлөвшүүлэхийн зэрэгцээ тэвчээр, сахилга бат, тууштай байдал, зөв сууж сурах дадлыг эзэмшүүлнэ.

Төгөлдөр хуур тоглож сурах явцад хүүхэд баруун, зүүн гараа харилцан уялдаатай, заримдаа өөр өөр хэмнэл, хөдөлгөөнөөр удирдаж, хөгжмийн нот унших, сонсох, мэдрэх, тоглох чадварыг эзэмшинэ. Энэ нь хоёр гарын хамтын ажиллагаа болон танин мэдэхүйн үйл ажиллагааг дэмжиж, хөгжмийн суурь мэдлэг, ур чадварыг төлөвшүүлнэ. Мөн төгөлдөр хуур нь бусад хөгжмийн зэмсгийг сурахад хэрэгтэй хөгжмийн онол, сонсгол, хэмнэлийн суурийг бүрдүүлдэг.

Багш бяцхан охинтой хамт гар урлал хийж байна
Гоёлын хувцастай охин, хүү хоёр хөтлөлцөн гүйж байна
Охин өнгө өнгийн шоогоор байшин барьж байна
Төрсөн өдрийн малгайтай охин лааны өмнө хүслээ шивнэж байна
Бяцхан Монгол цэцэрлэгийн үүргэвч
Амьтны хувцас өмссөн дөрвөн хүүхэд зэрэгцэн сууж байна
Охин "Баярлалаа, Бяцхан Монгол" гэсэн самбар барин инээмсэглэж байна
Цагаан хувцастай охин нарсан дунд зогсож байна
Сарьсан багваахайн хувцастай охин гараа дэлгэн зогсож байна
Охин, хүү хоёр олс таталцан инээлдэж байна
Хүүхдүүд олс таталцаж тоглож байна
Гар хийцийн хувцас өмссөн хүүхдүүд зургаа авахуулж байна
Хүүхдүүд ангидаа сууж байна
Охин шүдээ угааж байна
Хүүхдүүд ширээнд суун хооллож байна
Монгол дээлтэй хоёр хүүхэд хөтлөлцөн гүйж байна
Монгол дээлтэй охин, хүү хоёр шагай тоглож байна
Төгсөлтийн малгай, нөмрөгтэй охин батламжаа барин инээмсэглэж байна
Бяцхан Монгол цэцэрлэгийн үнэгэн хээтэй хоёр хантааз
Туулайн малгайтай хүү микрофон барьж, хүүхдүүд тайзан дээр тоглож байна

Бяцхан Монгол цэцэрлэгийн дугуйлангийн бүртгэл нь Хүүхдийнхээ сонирхол, авьяас чадварт тохирсон дугуйланг сонгон бүртгүүлээрэй. Мэргэжлийн багш нарын удирдлага дор хүүхэд бүрийн бие бялдар, оюун ухаан, бүтээлч сэтгэлгээ, нийгэмшихүйн чадварыг хөгжүүлэх боломжийг бүрдүүлнэ.