Эрүүл мэнд, эрүүл ахуйн хөтөлбөр

Эрүүл мэнд, эрүүл ахуй
Бяцхан Монгол цэцэрлэгийн эрүүл мэнд, эрүүл ахуйн хөтөлбөр
нь хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан
сэргийлэх, зөв дадал хэвшил төлөвшүүлэхэд чиглэнэ.
Хөтөлбөрийн хүрээнд хүүхдэд хувийн ариун цэвэр сахих, гараа
зөв угаах, шүдээ арчлах, цэвэр орчинд амьдрах, эрүүл мэндээ
хамгаалах анхан шатны мэдлэг, дадлыг насны онцлогт нь
тохируулан эзэмшүүлнэ.
Мөн хүүхдийн өдөр тутмын эрүүл мэндийн байдалд анхаарал
тавьж, аюулгүй, цэвэр орчин бүрдүүлэх, хөдөлгөөн, амралт,
хооллолтын зөв хэв маягийг дэмжинэ. Ингэснээр хүүхэд
багаасаа эрүүл мэндээ эрхэмлэдэг, өөрийгөө болон бусдыг
хамгаалах зөв дадалтай болоход дэмжлэг үзүүлнэ.
Хаах
Эрүүл хооллолт, ус уух дадал,
Хоолны дэглэм, шим тэжээлийн ач
Хүүхдэд хувийн ариун цэвэр, эрүүл
холбогдлыг ойлглуулах
ахуйн анхан шатны мэдлэг олгох.
Гараа зөв угаах, шүдээ угаах, биеэ
цэвэр байлгах дадал хэвшүүлэх.
Бид хүүхдүүдийнхээ эрүүл мэндээ багаас
нь хамгаалах, дэмжих, зөв мэдлэг,
хандлага, зөв дадал хэвшлийг
төлөвшүүлэх, бие бялдрын хувьд эрүүл
чийрэг өсгөж хөгжүүлэх хөтөлбөрийг
хэрэгжүүлэн ажилладаг.
Хүнсний ногоо, жимс жимсгэнийн
ач тусын талаар ярилцаж, эрүүл зөв
хооллолтын тухай мэдлэгээ,
Тоглонгоо суралцаж, туршингаа
танин мэдэж, бүтээнгээ хөгжих

Эрүүл хооллолт, ус уух дадал,
Хоолны дэглэм, шим тэжээлийн ач
холбогдлыг ойлглуулах
Эрүүл ахуйн тухай журам, нөхцөл
байдлыг үндэслэн 7 хоног бүрийн
баасан гаригт тусгай гэрээт
мэргэжлийн байгууллагаар бүх анги
танхимаа ариутгал, халдваргүйжүүлэлт
хийлгэсээр байна.

Эмнэлгийн яаралтай анхан шатны тусламж,
халдвар хамгаалал, хүүхдийн яаралтай
тусламж, гамшгийн үеийн эрүүл мэндийн
тусламж үйлчилгээ, эрсдэлийн үнэлгээ,
эмнэлгийн тусламж үйлчилгээний сургалтыг
жил бүр зохион байгуулсаар байна.
Ингэснээр багш ажилтнуудыг улам бүр
чадавхжуулж хүүхдийн эрүүл аюулгүй
байлгах хөтөлбөрийг үе шаттай зохион
байгуулж байна.
Хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд
анхаарах үүднээс нэмэлт төлбөрт
үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж
байна. Бяцхан хүүхдүүддээ
массаж, цэгэн иллэг хийж өгснөөр
өсөлт болон дархлаанд маш ихээр
нөлөөлдөг.
Бяцхан Монгол цэцэрлэг нь хүүхэд бүрийн өсөлт хөгжил, эрүүл мэнд, эрүүл ахуйн хэвшлийг тогтмол хянах, бүртгэх зорилгоор энэхүү хөтлөх дэвтрийг анхлан
боловсруулж, сургалт, үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн.
“Хүүхдийн өсөлт, эрүүл мэндийн дэвтэр” нь хүүхдийн бие бялдрын өсөлт, хөгжлийн ахиц, эрүүл мэндийн байдал, урьдчилан сэргийлэх үзлэг, эрүүл ахуйн дадал
хэвшлийг тогтмол тэмдэглэж, хянах зориулалттай хувийн бүртгэлийн дэвтэр юм. Тус дэвтрээр дамжуулан багш, эмч, эцэг эх хүүхдийн өсөлт хөгжлийн мэдээллийг
нэгтгэн хянаж, шаардлагатай үед дэмжлэг, анхаарал халамжийг цаг тухайд нь үзүүлэх боломж бүрдэнэ.
Энэхүү дэвтэр нь цэцэрлэг, гэр бүлийн хамтын ажиллагааг бэхжүүлж, хүүхдийн эрүүл мэнд, зөв дадал хэвшлийг төлөвшүүлэхэд чиглэсэн чухал хэрэглэгдэхүүн юм.
Эрүүл мэнд, эрүүл ахуй
Бяцхан Монгол цэцэрлэгийн эрүүл мэнд, эрүүл ахуйн хөтөлбөр нь хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, зөв дадал хэвшил төлөвшүүлэхэд чиглэнэ.
Хөтөлбөрийн хүрээнд хүүхдэд хувийн ариун цэвэр сахих, гараа зөв угаах, шүдээ арчлах, цэвэр орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалах анхан шатны мэдлэг, дадлыг насны онцлогт нь тохируулан эзэмшүүлнэ.
Мөн хүүхдийн өдөр тутмын эрүүл мэндийн байдалд анхаарал тавьж, аюулгүй, цэвэр орчин бүрдүүлэх, хөдөлгөөн, амралт, хооллолтын зөв хэв маягийг дэмжинэ. Ингэснээр хүүхэд багаасаа эрүүл мэндээ эрхэмлэдэг, өөрийгөө болон бусдыг хамгаалах зөв дадалтай болоход дэмжлэг үзүүлнэ.
Бид хүүхдүүдийнхээ эрүүл мэндээ багаас нь хамгаалах, дэмжих, зөв мэдлэг, хандлага, зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх, бие бялдрын хувьд эрүүл чийрэг өсгөж хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажилладаг.
Хүүхдэд хувийн ариун цэвэр, эрүүл ахуйн анхан шатны мэдлэг олгох. Гараа зөв угаах, шүдээ угаах, биеэ цэвэр байлгах дадал хэвшүүлэх.
Эрүүл хооллолт, ус уух дадал, Хоолны дэглэм, шим тэжээлийн ач холбогдлыг ойлглуулах
Хүнсний ногоо, жимс жимсгэнийн ач тусын талаар ярилцаж, эрүүл зөв хооллолтын тухай мэдлэгээ, Тоглонгоо суралцаж, туршингаа танин мэдэж, бүтээнгээ хөгжих
Эрүүл хооллолт, ус уух дадал, Хоолны дэглэм, шим тэжээлийн ач холбогдлыг ойлглуулах
Эрүүл ахуйн тухай журам, нөхцөл байдлыг үндэслэн 7 хоног бүрийн баасан гаригт тусгай гэрээт мэргэжлийн байгууллагаар бүх анги танхимаа ариутгал, халдваргүйжүүлэлт хийлгэсээр байна.
Эмнэлгийн яаралтай анхан шатны тусламж, халдвар хамгаалал, хүүхдийн яаралтай тусламж, гамшгийн үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эрсдэлийн үнэлгээ, эмнэлгийн тусламж үйлчилгээний сургалтыг жил бүр зохион байгуулсаар байна. Ингэснээр багш ажилтнуудыг улам бүр чадавхжуулж хүүхдийн эрүүл аюулгүй байлгах хөтөлбөрийг үе шаттай зохион байгуулж байна.
Хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд анхаарах үүднээс нэмэлт төлбөрт үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна. Бяцхан хүүхдүүддээ массаж, цэгэн иллэг хийж өгснөөр өсөлт болон дархлаанд маш ихээр нөлөөлдөг.
Хүүхдийн өсөлт, эрүүл мэндийн дэвтэр
Бяцхан Монгол цэцэрлэг нь хүүхэд бүрийн өсөлт хөгжил, эрүүл мэнд, эрүүл ахуйн хэвшлийг тогтмол хянах, бүртгэх зорилгоор энэхүү хөтлөх дэвтрийг анхлан боловсруулж, сургалт, үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн.
“Хүүхдийн өсөлт, эрүүл мэндийн дэвтэр” нь хүүхдийн бие бялдрын өсөлт, хөгжлийн ахиц, эрүүл мэндийн байдал, урьдчилан сэргийлэх үзлэг, эрүүл ахуйн дадал хэвшлийг тогтмол тэмдэглэж, хянах зориулалттай хувийн бүртгэлийн дэвтэр юм. Тус дэвтрээр дамжуулан багш, эмч, эцэг эх хүүхдийн өсөлт хөгжлийн мэдээллийг нэгтгэн хянаж, шаардлагатай үед дэмжлэг, анхаарал халамжийг цаг тухайд нь үзүүлэх боломж бүрдэнэ.
Энэхүү дэвтэр нь цэцэрлэг, гэр бүлийн хамтын ажиллагааг бэхжүүлж, хүүхдийн эрүүл мэнд, зөв дадал хэвшлийг төлөвшүүлэхэд чиглэсэн чухал хэрэглэгдэхүүн юм.

