Бяцхан Монгол

Мэдээ мэдээлэл

33 зураг

СУРАГЧ БОЛОХ БЭЛТГЭЛ

Бяцхан хүүхдүүдийнхээ төлөө хүрэлцэн ирсэн бүх эцэг эх, асран хамгаалагч нартаа баярлалаа 🥰 --------------------- Бэлтгэлт бүлгийн +5 эцэг эх, асран хамгаалагч нарт зориулсан ээлжит өртөөчилсөн сургалт маань маш амжилттай зохион байгуулагдаж дууслаа. --------------------- Энэхүү сургалтаар бэлтгэл бүлгийн хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагч нарт СУРАГЧ БОЛОХ БЭЛТГЭЛ сэдвийн хүрээнд дараах агуулгаар зохион байгуулагдлаа.

- Хүүхдээ сургуульд хэрхэн бэлтгэх, хүүхдийн мэдлэг чадварыг хөгжүүлэхэд эцэг эхийн зүгээс үзүүлэх дэмжлэг, туслалцаа - Эцэг эхийн зүгээс бага сургууль сонгохдоо анхаарах зүйлс болон бага сургуулийн зүгээс ямар чадварыг хүсдэг тухай - Хүрэхүйн тухай ойлголт, Маамуу хаанаас ирдэг вэ? - Бэлтгэлт бүлгийн хүүхдүүдийн сургалтын үйл ажиллагаа хэрхэн явагддаг тухай дадлага хийх --------------------- Админ | Н.Болормаа (Бяцхан монгол цэцэрлэгийн эрхлэгч)

Сургалт семинар | Илтгэгч багш нар (10:00-13:00) - Г.Суурь | Бяцхан Монгол цэцэрлэгийн ТУЗ гишүүн, Боловсрол судлалын доктор (Ph.d) - Б.Үүрцайх | Шинэ Монгол карьер төвийн лектор, судлаач - Б.Золжаргал | Бяцхан Монгол цэцэрлэгийн арга зүйч, СӨБ магистр - Б.Баярмаа | Сэтгэл зүйч, нийгмийн ажилтан

Практик, зөвлөгөө зөвлөмж | Удирдагч багш нар (13:00-14:00) - Г.Түмэн | БМ-1 бэлтгэл бүлгийн ахлах багш - Б.Энхжин | БМ-1 бэлтгэл бүлгийн ахлах багш - Ж.Цэцэгмаа | БМ-1 бэлтгэл бүлгийн ахлах багш - Д.Долгор | БМ-2 бэлтгэл бүлгийн ахлах багш

📍 Шинэ Монгол бүрэн дунд сургууль | Урлаг заал Үргэлжлэх хугацаа | 4 цаг (Сургалт 3 цаг, Практик зөвлөгөө зөвлөмж 1 цаг)

#Амралтын өдөр цаг заваа гарган хүрэлцэн ирсэн бүх эцэг эх, асран хамгаалагч, багш, илтгэгч нартаа маш их баярлалаа. 🥰

#практика #семинар #Сургалт #Цэцэрлэг #БяцханМонгол #бяцханмонголцэцэрлэг

Бүх мэдээг үзэх