Манай Таеквондогийн СУПЕР багш С.Эрдэнэ ...
Цэцэрлэгийн сургалт үйл ажиллагааны чухал хэсэг бол "Дугуйлангаар хөгжүүлэх сургалт" байдаг. 🥋 ТАЕКВОНДО-ийн дугуйлан нь Бяцхан Монгол цэцэрлэгийн бүх салбарт хичээллэдэг боловч тэр дундаа 3-р салбар болох Нисэх салбарт өргөн хүрээний ач холбогдолтойгоор хамгийн олон цагаар хичээллэж байна. ❤ Тус дугуйлангаар бага насны хүүхдийн бие бялдрын хөгжлийг дэмжихээс гадна тэсвэр тэвчээртэй байх, өөрийгөө хянах, эр зоригтой байх ур чадварт суралцуулахыг зорьдог юм.⛹️♀️🤸 Манай Таеквондогийн СУПЕР багш С.Эрдэнэ нь ... ▶️1993 оноос эхлэн Олон Улсын таеквондогийн багш дасгалжуулагч ▶️Таеквондогийн Улсын аваргын 7 удаагийн аварга ▶️Таеквондогийн хотын аваргын 7 удаагийн аварга ▶️Азийн аваргын мөнгө, хүрэл медальт ▶️Дэлхийн аваргын 2 удаагийн алтан медальт ▶️Дэлхийн цомын аварга, хүрэл медальт гэсэн амжилтуудтай мэргэжлийн чадварлаг багш юм. 💯












