Бяцхан Монгол

Мэдээ мэдээлэл

60 зураг

Бие бялдрын ерөнхий хөгжлийн 1️⃣2️⃣ чадавх хөгжүүлэх сургалтын хөтөлбөрийн сорил хичээл 💪

Бяцхан Монгол | Салбар 1 - Натур салбар (бэлтгэл бүлэг) ------------- Энэ удаагийн хичээлээр өмнө сурсан дасгал ажлуудыг дахин гүйцэтгэх явцын сорил хичээл боллоо. Хичээлийн дараа багш нарын дүгнэлт, хэлэлцүүлэг хийгдэж үнэлгээ өгч сайжруулах санал солилцлоо. ------------- ✅ Хананд цувах, тавьсан сандал дээр хоёр гараараа тулж зогсох ✅ Тэмдэгтээс тэмдэгтийн хооронд өвдөг тохойн мөлхөлт хийх, дараагийн бай хүртэл мэлхий үсэрч явах ✅ Сандал дээр хөл салган суун, гарын алхаараа биеээ хөндийрүүлэн явахыг оролдох ... гэх мэт дасгал хөдөлгөөнийг гүйцэтгэлээ. ------------- ℹ️ Манай цэцэрлэгийн бие бялдрыг хөгжүүлэх хөтөлбөрийг “Олон улсын хэмжээний мастер, спортын гимнастикч, олон улсын спортын гимнастикийн ахлах дасгалжуулагч, олон улсын шүүгч” Ч.Энхтүвшин багш удирдан хэрэгжүүлж байна. 🏃‍♀️🏃 ------ #биеийнтамир #ХӨГЖИЛ #биеийнхөгжил #БяцханМонгол #Цэцэрлэг #Зөвлөмж

Бүх мэдээг үзэх