• mongolian
  • japanese

Ажлын байр, ажилд орох анкет

 МАНАЙД АЖИЛЛАСНААР ... 

“Бяцхан Монгол” цэцэрлэг нь “Шинэ Монгол Эрдмийн хүрээлэнгийн” харъяа бөгөөд 2016.09.01-нд үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар хоёр салбартай, Бага, Дунд, Ахлах, Бэлтгэл, Хольмог гэсэн 10 бүлэгтэй 250 хүүхэдтэй, 40 багш ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Багш ажилчид бүгд 100% мэргэжлийн сургууль төгссөн ба 50% нь боловсролын мастер, 40% нь мэргэжлийн тэргүүлэх болон заах аргач зэрэгтэй болно.

Та бидний нэг хэсэг болж, манай ЦЭЦЭРЛЭГИЙГ сонгосноор:

  • - Бяцхан Монгол цэцэрлэгийн чадварлаг боловсон хүчин, багш нартай нэг баг болон хамтран ажиллана.
  • - Хийж бүтээх таатай орчин, урам зориг дүүрэн байна.
  • - Өрсөлдөхүйц цалин, бодит урамшуулал эдэлнэ.
  • - Япон улсад мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрт хамрагдах боломж.
  •  

Бидэнтэй хамтарч ажиллахыг хүсвэл та өөрийн сонирхсон ажлын байрны анкетыг бөглөөд info@byatshanmongol.mn мэйл хаягаар илгээж болох ба эсвэл Бяцхан Монгол цэцэрлэгийн Захиргааны оффисын байранд өөрийн биеээр ирж анкет бөглөх боломжтой. Баярлалаа. 

Чадварлаг сурган хүмүүжүүлэгч, бүтээлч, тэмүүлэл дүүрэн багш мэргэжилтнүүдэд манай цэцэрлэгийн үүд хаалга үргэлж нээлттэй байх болно!

ЦЭЦЭРЛЭГИЙН АХЛАХ БҮЛГИЙН БАГШ: ХУД - Жапан таун / салбар-2

Гүйцэтгэх үндсэн үүрэг: 
- Бүлгийн хүүхдийн амь нас эрүүл мэнд аюулгүй байдлыг хариуцах
- Багшийн ес зүйг сахих
- Тухайн бүлгийн сургалт хүмүүжлийн ажлыг төлөвлөх, хүүхэд хөгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах
- Бүлгийн ариун цэвэр эрүүл ахуй, эмх цэгцийг хариуцах
- Бага насны хүүхдийг хөгжүүлэх үйл ажиллагааг тэдний нас, сэтгэхүйн онцлогийг харгалзан сонирхолтой шинэлэг байдлаар зохион байгуулах, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах, эрүүл ахуйн болон өөртөө үйлчлэх дадал олгох
- Хүрээлэн буй орчны юмс үзэгдлийн талаар анхны мэдэгдэхүүнтэй болоход туслах
- Хүүхдийн хөгжлийг ажиглах, тэмдэглэл хөтлөх
- Заах арга, мэргэжлийн ур чадвар, мэдлэг боловсролоо тасралтгүй дээшлүүлэх
 
Тавигдах ерөнхий шаардлага: 
- Мэргэжлээрээ их, дээд сургууль төгссөн, мэргэжилдээ дур сонирхолтой.
- Хувийн зохион байгуулалт сайтай
- Хүүхэдтэй чин сэтгэлээсээ харилцах чадвартай
- Хариуцлагатай, харилцааны өндөр соёлтой
- Багаар болон бие даан ажиллах чадвартай
- Ажлын ачаалал даах чадвартай
- Тогтвортой ажиллах
- Цаг баримталдаг, өндөр ёс суртахуунтай
- Хэл ярианы болон хүнтэй харилцах чадвартай
- Үнэнч шударга, уян хатан
- Зөрчилдөөнт байдалд шийдвэр гаргах чадвартай
- Идэвхжүүлэх чадвартай
- Хичээлийн хөтөлбөр боловсруулах чадвартай
- Интернет болон компьютерийн орчин; чөлөөтэй ажилладаг
- Англи хэлний анхан болон дунд шатны мэдлэгтэй
- Зурж дүслэх, хөгжимдөх, жүжиглэх авъяастай
- Эрүүл мэнд, биеийн хөгжил сайн, цэвэрч нямбай
 
- Нэмэлт мэдээлэл
- Анкетыг Анкет татаж авах хэсгээс татаж авна уу.
------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Зар нийтэлсэн огноо: 2018.09.15
Анкет хүлээн авах сүүлийн огноо: 2018.10.15
Анкет хүлээн авах 0 хоногийн хугацаа үлдсэн байна.

 

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ... 

Нэгдүгээр шат: Анкет хүлээн авах

Хоёрдугаар шат: Сонгон шалгаруулалт хийх

Гуравдугаар шалт: Шалгалт авах, даалгавар өгөх

Дөрөвдүгээр шалт: Ажлын ярилцлага хийх

Тавдугаар шат: Ажилд авах санал тавих (Туршилтын дадлагажих хугацаа: 3 сар)

Эцсийн шат: Гэрээ хийх

САНАМЖ ...
1. Өргөдлийг хүлээн авснаар ажилд орохыг хүсэгчийн өмнө ямар нэг хариуцлага хүлээхгүй. 
2. Анкетыг бөглөхдөө бүх асуултанд товч тодорхой хариулж, үг товчлохгүй байхыг анхаарна уу.
3. Сүүлийн гурван сард авхуулсан цээж зургаа хавсаргах шаардлагтай. 
4. Анкетад их дээд сургуулийн дипломын хуулбар эсвэл мэргэжлийн үнэмлэхийг хавсаргана. 
5. Бид таны хувийн мэдээллийг өөр зорилгоор ашиглахгүй болно.
 
Бидэнтэй хамтарч ажиллахыг хүсвэл та өөрийн сонирхсон ажлын байрны анкетыг бөглөөд info@byatshanmongol.mn мэйл хаягаар илгээж болох ба эсвэл
Бяцхан Монгол цэцэрлэгийн Захиргааны оффисын байранд өөрийн биеээр ирж анкет бөглөх боломжтой. Баярлалаа. 
 
Чадварлаг сурган хүмүүжүүлэгч, бүтээлч, тэмүүлэл дүүрэн багш мэргэжилтнүүдэд манай цэцэрлэгийн үүд хаалга үргэлж нээлттэй байх болно!

АНКЕТ ТАТАЖ АВАХ ...
- Ажилд орохыг хүсэгчийн Анкет татаж авах

Утас: 7511-7575, 7611-7676, 99908981

Мейл хаяг: info@byatshanmongol.mn

Хаяг: ХУД, 15-р хороо, Стадион Оргил, “Жапан Таун” Хороолол, С2 Блок 

Жич: Ажил горилогчийн анкет материалыг зөвхөн мейл хаягаар ирүүлэх эсвэл ажлын байранд өөрийн биеэр ирж анкет бөглөнө.