• mongolian
  • japanese

Шинэ элсэлт, Хүүхдийн бүртгэл хийх тухай 2022-04-18

БЯЦХАН МОНГОЛ ЦЭЦЭРЛЭГИЙН 2022-2023 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЭЛСЭЛТ, БҮРТГЭЛИЙН ЖУРАМ

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.1    Энэхүү журмын зорилго нь “Бяцхан Монгол” цэцэрлэгт анги дэвшин суралцах болон шинээр суралцагч элсүүлэн сургахад үүсэх аливаа харилцааг зохицуулахад оршино.

1.2    Цэцэрлэгт элсэн сурагч нь цэцэрлэгийн дотоод журам болон эцэг эхчүүдтэй байгуулах гэрээтэй сайтар танилцсан байна.

1.3    Элсэлтийн бүртгэлийг 2020-2021 оны хичээлийн жилээс эхлэн цахим хэлбэрээр зохион байгуулна.

1.4    Сургалтын төлбөрийг хичээлийн нэг жилээр буюу 9 сараар тооцож нэхэмжилнэ. Нэг хичээлийн жил 09 сарын 01-нээс дараа оны 05 сарын 31 хүртэл үргэлжилнэ.

1.5    Бяцхан Монгол цэцэрлэг салбар тус бүрд 06 сарын 02-нээс 07 сарын 08 хүртэл холимог бүлгээр зуны цэцэрлэг ажиллуулна. Зуны цэцэрлэгийн төлбөр нэмэлтээр тооцогдоно.

 

ХОЁР. ЭЛСЭГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА, ЭЛСЭЛТ АВАХ БҮЛЭГ, ХҮҮХДИЙН ТОО

2.1   Бага бүлэгт шинээр элсэн суралцагч нь хичээлийн жилийн эхэнд буюу 09 сарын 01 гэхэд 2 нас бүтэн хүрсэн байх шаардлагатай.

Бусад бүлэгт зарлагдсан сул суудлын тоогоор нэмэлт элсэлт авна

 

 

(САЛБАР-1) БЗД, 25-р хороо, 13-р  хороолол, 152-р байр, 1-Давхар          Бяцхан монгол цэцэрлэгт элсүүлэх тоо

Бүлэг

Хүүхдийн тоо

1

Бага (2 нас 2020 он)

25

2

Дунд (3 нас 2019 он)

5

3

Ахлах (4 нас 2018 он)

5

4

Бэлтгэл (5 нас 2017 он)

5

 

(САЛБАР-2)  ХУД, “Жапан Таун - Дөрвөн улирлын цэцэрлэг” С5, Бяцхан монгол дөрвөн улирлын цэцэрлэгт элсүүлэх  тоо               

 

Бүлэг

Хүүхдийн тоо

1

Бага (2 нас 2020 он)

30

2

Дунд (3 нас 2019 он)

5

3

Ахлах (4 нас 2018 он)

5

4

Бэлтгэл (5 нас 2017 он)

5

 

ГУРАВ. ШИНЭЭР ЭЛСЭН ОРОХ, ДЭВШИН СУРАЛЦАХ ТУХАЙ

Шинээр элсэгч болон дэвшин суралцагчийг дараах алхмаар бүртгэж цэцэрлэгт элсүүлж, мөн анги дэвшүүлэн суралцуулна. Үүнд:

3.1 Цахим бүртгэлийн анкет бөглөх

Шинээр элсэн суралцагч болон дэвшин суралцагч нь жил бүрийн 04 сарын 15-ний өдрөөс 04 сарын 30-ны өдрийн хооронд цэцэрлэгийн албан ёсны “Бяцхан монгол цэцэрлэг” фэйсбүүк хуудсанд зарласан цахим бүртгэлийн линк болон цэцэрлэгийн фэйсбүүк хуудасны захидал /чат/ хэсэгт байршуулсан элсэлтийн цахим бүртгэлийн линкээр орж бүртгүүлнэ.

3.2 Урьдчилгаа төлбөрөө байршуулж, суудлаа баталгаажуулах

Цахим бүртгэлийн линк бөглөснөөс хойш ажлын 5 хоногийн дотор хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 50 хувийг байршуулж суудлаа баталгаажуулна. Дээрх хугацаанд суудлаа баталгаажуулаагүй тохиолдолд бүртгүүлэхээс татгалзсанд тооцож дараагийн элсэгчийг бүртгэнэ.

 

3.3 Эцэг эхтэй байгуулах гэрээтэй танилцаж, хүлээн зөвшөөрсөн эсэх тухай хариу ирүүлэх

Суудлаа баталгаажуулж, төлбөрөө шилжүүлснээс хойш ажлын 5 өдрийн дотор бүртгүүлсэн цахим шуудангийн хаягаар эцэг эхтэй байгуулах сургалтын гэрээг эцэг эх, асран хамгаалагчид илгээх бөгөөд гэрээтэй уншиж танилцаад зөвшөөрсөн, татгалзсан тухай хариуг ирүүлнэ.

3.4. Гэрээг биечлэн байгуулах, бүртгүүлэх

Гэрээтэй танилцаж хүлээн зөвшөөрсөн  хариу ирүүлсэн эцэг эх, асран хамгаалагч нь тухайн жилийн 05.02-ний өдрөөс 05.06-ний өдрүүдэд Бяцхан монгол цэцэрлэгт өөрийн биеэр ирж гэрээг байгуулж, хүүхдийн дэлгэрэнгүй анкетыг бөглөнө. Гэрээ байгуулахаар ирэхдээ дараах бичиг баримтыг  авч ирнэ.

  • Хүүхдийн төрсний гэрчилгээ эх хувь, хуулбар
  • Эцэг, эхийн иргэний үнэмлэхний хуулбар
  • Хүүхдийн 2 хувь цээж зураг

3.5. Сургалтын төлбөрийн үлдэгдлийг төлөх

2022 оны 11-р сарын 01 (жилийн сургалтын төлбөрийн үлдсэн 50 хувийг төлнө)

Төлбөр цэцэрлэгийн дансанд орсон эсэхийг лавлахыг хүсвэл 88119961 (Ерөнхий Нябо З.Энхмаа) дугаарт зөвхөн мессеж илгээж лавлана. Дуудлага хүлээн авахгүй болно.

ДӨРӨВ:  ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛД БЭЛТГЭХ

4.1 Хичээлийн шинэ жилийн нээлт

Цэцэрлэгийн нээлттэй холбоотой зарыг 2022.08-р сарын 15-ны дотор www.byatshanmongol.mn цахим хуудас болон “Бяцхан монгол цэцэрлэг” фэйсбүүк хуудсаар мэдээлнэ.

4.2 Хичээлийн жилийн эхний өдөр авч ирэх зүйлс

  • Цагаан хорхой, шээсний шинжилгээ авч ирнэ. 3-р шатлалын эмнэлгийн итгэмжлэгдсэн баталгаат лабораторид шинжилгээ өгсөн байна. Хичээл эхлэхийн өмнөх 3 хоног дотор өгсөн шинжилгээний хариуг хүчинтэйд тооцно.  Дурдсан шинжилгээг бүрдүүлээгүй хүүхдийг 09 сарын 01-ний өдөр хүлээн авах боломжгүй тул анхаарах.
  • Усны сав
  • Унтлагын хувцас (цэцэрлэгийн эхний өдөр авч ирээд 14 хоногт 1 удаа ор хөнжлийн даавууны хамт угааж, индүүдэж авч ирэх)
  • Ангийн хувцас  (өдөр бүр солих хувцасыг цүнхэнд хийж явуулах)
  • Ангийн шаахай (цэцэрлэгийн эхний өдөр авч ирээд өөрийн таних тэмдэг бүхий шүүгээнд үлдээх)
  • Нусны алчуур (өдөр бүр цэвэр алчуур сольж өгч явуулах)
  • Шүдний сойзны тухай (тусгай үстэй нарийн, жижиг сойз хэрэглэдэг бол бэлдэж ирэх)
  • Ангид өмсөх гутал хөлд эвтэйхэн, чийг татахааргүй гутал сонгохыг санал болгож байна.
  • Охидын гоёл зүүлт тасарч хөврөх, түүнийг хүүхэд үмхэх залгих, хамрын салстад чихэх зэрэг эрсдэл учирч болзошгүй байдаг тул хүүхдэд нэмэлтээр янз бүрийн гоёл, чимэглэл ээмэг бугуйвч, зүүлт бөгж зүүлгэхгүй байх
  • Хүүхдэд тоглоом, чихэр амттан өгч явуулахгүй байхыг хатуу анхаарах
  • Хичээлийн жил эхэлснээс хойш эцэг эх, асран хамгаалагч нар цэцэрлэгийн дотоод журам, цагийн хуваарь, эцэг эхтэй байгуулсан гэрээний үүргийг чандлан мөрдөх
  • Хүүхдийн цүнх
  • Ор, хөнжлийн даавуу (цэцэрлэгээс өгсөн даавууг угааж индүүдэж авч ирэх )

 

ТАВ: БУСАД Эцэг эх, асран хамгаалагчдын зүгээс байнга ирдэг асуултын тухай цэцэрлэг эцэг эх, асран хамгаалагчтай байгуулах гэрээнд дараах байдлаар тусгасан байна.

Хөл хорио тогтоосон үед сургалтыг хэрхэн зохион байгуулах тухай

  • Сургалтыг танхимыг болон цахим хэлбэрээр зохион байгуулна.  (Бяцхан монгол дөрвөн улирлын цэцэрлэг эцэг эх, асран хамгаалагчтай байгуулах гэрээ 2.1.1)
  • Гамшиг, аюулт үзэгдлийн улмаас төрийн эрх бүхий байгууллагаас онц байдал зарлаж гамшиг, онц байдлын үеийн хорио цээрийн дэглэм тогтоож цэцэрлэгийн үйл ажиллагааг түр болон тодорхойгүй хугацаагаар зогсоосон тохиолдолд хорио цээр тогтоож танхимын сургалт үйлчилгээ үзүүлэх боломжгүй болсон хугацааны сургалтыг цахим хэлбэрт шилжүүлнэ. (6.6.1)
  • 6.6.1-т заасан нөхцөлд бүх хүүхэд цахим сургалтад хамрагдана. Цахим сургалтад хамрагдаагүй тохиолдолд гэрээ цуцалж, хүлээлгийн жагсаалт дахь дараагийн хүүхдийг элсүүлнэ. (6.6.2)
  • 6.6.3   Цахим сургалтын сарын төлбөр нь 400.000 төгрөг байна. (6.6.3)

 

Дугуйлангийн тухай

  • Хүүхдийн авьяас, чадварыг нээн хөгжүүлэх зорилгоор цэцэрлэгээс зохион байгуулах дугуйланд хамрагдах, эс хамрагдах эрхтэй бөгөөд хүүхэд бүр нэг дугуйлан сонгох боломжтой.(2.1.2)

 

Бяцхан монгол цэцэрлэгээс Ерөнхий боловсролын Шинэ Монгол болон Шинэ Монгол- Харүмафүжи сургуульд элсүүлэх боломжтой эсэх

  • “Бяцхан Монгол” дөрвөн улирлын цэцэрлэг нь одоо суралцаж буй болон шинээр элсэгч, үргэлжлүүлэн дэвшин суралцах хүүхэд, тэдний гэр бүл, эцэг эхчүүдийн өмнө аливаа байдлаар Ерөнхий боловсролын Шинэ Монгол болон Шинэ Монгол-Харүмафүжи сургуульд элсүүлэх үүрэг, хариуцлага ямар ч тохиолдолд хүлээхгүй.(6.1)

 

Бүртгэлтэй холбоотой асуудлаар цэцэрлэгийн фэйсбүүк хуудасны захидал хэсэгт хандана. Утсаар холбогдох тохиолдолд ажлын өдрүүдэд, ажлын цагаар Бяцхан Монгол 1 салбар- Утас : 76117676, 99908981, Бяцхан Монгол Дөрвөн улирал салбар- 75117575, 88890072 утсаар тус тус холбогдоно.

 

БЯЦХАН МОНГОЛ ЦЭЦЭРЛЭГИЙН ЗАХИРГАА

 

Бяцхан Монгол 1 салбар болон Бяцхан Монгол дөрвөн улирал салбарын 2019-2020 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэл явагдаад дууслаа.