• mongolian
  • japanese

Бяцхан Монгол цэцэрлэгийн 5 жилийн ойн баяр боллоо. 2021-11-09

Бяцхан Монгол цэцэрлэгийн 5 жилийн ойн баяр боллоо.
Бяцхан монгол цэцэрлэгийн 5 жилийн ойн баярын хурал болж багш ажилтнуудаа шагнаж урамшууллаа. Шагнал хүртсэн нийт багш, ажилтнууддаа баяр хүргэж ажлын амжилт хүсэн ерөөе!
1. МУЗГ-ын шагнал "Боловсролын тэргүүний ажилтан"-аар Бяцхан Монгол дөрвөн улирлын цэцэрлэгийн дунд бүлгийн багш Б.Мядагбадам
2. БШУЯ-ны "Хүндэт жуух бичиг"-ээр Бяцхан Монгол цэцэрлэгийн эрхлэгч М.Мөнххэрлэн, ахлах бүлгийн багш Н.Сэржмядаг нар
3. Нийслэлийн Боловсролын газрын "Багшийн алдар" шагналаар Бяцхан Монгол дөрвөн улирлын цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн багш Б.Гансүх., "Арга зүйч багш" цол тэмдгээр Бяцхан Монгол цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн багш Э.Хишигдулам
4. Шинэ Монгол эрдмийн хүрээлэнгийн "Үлгэрлэгч ажилтан"-аар Бяцхан Монгол дөрвөн улирлын цэцэрлэгийн ахлах тогооч И.Сэлэнгэ "Үлгэрлэгч багш"-аар Бяцхан Монгол цэцэрлэгийн бага бүлгийн багш А.Энхцэцэг
5. Монголын багш нарыг дэмжих "Жанчив сан"-гийн нэрэмжит шагналаар Бяцхан Монгол дөрвөн улирлын цэцэрлэгийн ахлах бүлгийн багш Д. Долгорсүрэн
6. Бяцхан Монгол цэцэрлэгийн ахлах тогооч М.Өнөрзаяа "Монгол Улсын худалдааны салбарын 100 жилийн ойн медаль"
7. Монголын багш нарын холбооны "Боловсролын үйлчилгээний шилдэг ажилтан"-аар нягтлан бодогч З.Энхмаа, тогооч Б.Долгорпүрэв, "Манлайлагч ажилтан"-аар нярав Б.Ариунзаяа, бага бүлгийн багш Б.Оюунцэцэг нар шагнагдлаа.