“Бяцхан монгол” цэцэрлэгийн албан ёсны веб хуудаст зочилж буй эрхэм Танд энэ өдрийн мэнд хүргье.
"Бяцхан монгол" цэцэрлэг нь 2016 оны 9-р сарын 1-ний өдөр "Шинэ монгол" Эрдмийн хүрээлэнгийн дэргэд үүсгэн байгуулагдсан. 2017-2018 оны хичээлийн жилд 100 ортой (4 бүлэг) Бяцхан монгол дөрвөн улирлын цэцэрлэгийг ашиглалтанд оруулж 270 гаруй хүүхдэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ үзүүлж байна.
2020 оны 09 сарын байдлаар
Бяцхан монгол цэцэрлэг Дунд 1, Дунд 2, Бэлтгэл 1, Бэлтгэл 2, Бэлтгэл 3, Бэлтгэл 4 гэсэн нийт 6 бүлэгт 145 хүүхэд, 18 багш, ажилтантай үйл ажиллагаа явуулж байна.
Бяцхан монгол дөрвөн улирлын цэцэрлэг Дунд 1, Дунд 2, Ахлах, Бэлтгэл гэсэн 4 бүлэгт 99 хүүхэд, 20 багш, ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Сургуулийн өмнөх боловсролын мэргэжлийн багш нараас бүрдсэн, нийт багш нарын 90 гаруй хувь нь боловсролын тэргүүлэх болон заах аргач зэрэгтэй байна.
“Бие чийрэг, билиг их, сэтгэл зөв шинэ монголын үрсийг бид бэлтгэнэ” гэсэн хэтийн зорилгынхоо төлөө бид өдөр бүр хамтдаа шинийг эрэлхийлэн суралцаж, хөгжиж, багшийн ёс зүйг эрхэмлэн сахиж, хүсэл эрмэлзэл дүүрэн хичээнгүйлэн ажиллаж байна.
ХЭТИЙН ЗОРИЛГО ...
Бие чийрэг
Билэг их
Сэтгэл зөв шинэ Монголын үрсийг бид хүмүүжүүлнэ.
ЭРХЭМ ЗОРИЛГО
Хүүхдийн хэрэгцээнд тулгуурласан хүртээмжтэй, чанартай, үр ашигтай, цогц үйл ажиллагаагаар хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийг дэмжихэд чиглэгдэнэ.
ҮНЭТ ЗҮЙЛС ...
➡️ Хүүхдийг хайрлах зүрх сэтгэл: Эцэг, эхийн сэтгэлээр хүүхдэд хандаж эерэг дулаан харьцааг бий болгон уйгагүй хөгжүүлж, хүмүүжүүлдэг
➡️ Мэргэшсэн чадавхи: Мэргэжлийн өндөр ур чадвартай, гүйцэтгэлээ дүгнэж тасралтгүй өөрийгөө болон бусдыг хөгжүүлдэг
➡️ Хариуцлагатай байдал: Үүрэгт ажилдаа хариуцлагатай хандаж, мэргэжлийн ёс зүйг баримтлан ажилладаг
➡️ Багийн ажиллагаа: Зорилгодоо хүрэхийн тулд харилцан итгэлцэл, хүндлэлийг буй болгон үр дүнтэй хамтран ажилладаг
➡️ Үнэнч шударга байдал: Монгол улсын хүүль журмыг сахин дээдэлдэг, аливаад үнэнч шударга ханддаг
ХАЙР & ХҮНДЛЭЛ & ХҮСЭЛ ЭРМЭЛЗЭЛ