“Бяцхан Монгол” цэцэрлэгийн албан ёсны веб хуудаст зочилж буй эрхэм Танд энэ өдрийн мэнд хүргье.
Манай хамт олон:
-
- Цэцэрлэгийн хөгжлийн бодлого төлөвлөлт,
- Сургалтын онцлог, өдрийн дэглэм, багш ажилтны хийж гүйцэтгэх ажил үүрэг,- Байгууллагын хэмжээнд мөрдөгдөж буй эрх зүйн баримт бичгүүд- Хүүхэдтэй ажиллахдаа анхаарах зүйлс,- Хүүхэд бүрийн ялгаатай байдлыг тооцох,- Цэцэрлэгийн багш ажилтны ёс зүйн дүрмийг хэрэгжүүлэх,- Эрүүл ахуй хоол хүнсний аюулгүй байдлыг хангах,- Аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх,- Хүүхдийг судлах ажиглах, үнэлэх, оношлох арга барилд суралцах,- Эцэг эхэд үйлчилгээ үзүүлэх арга барилд тасралтгүй суралцаж, хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна.
ХЭТИЙН ЗОРИЛГО ...
- Бие чийрэг - Билэг их - Сэтгэл зөв шинэ Монголын үрсийг бид хүмүүжүүлнэ.
ЭРХЭМ ЗОРИЛГО
Хүүхдийн хэрэгцээнд тулгуурласан хүртээмжтэй, чанартай, үр ашигтай, цогц үйл ажиллагаагаар хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийг дэмжихэд чиглэгдэнэ.
ҮНЭТ ЗҮЙЛС ...
Хүүхдийг хайрлах зүрх сэтгэл: Эцэг, эхийн сэтгэлээр хүүхдэд хандаж эерэг дулаан харьцааг бий болгон уйгагүй хөгжүүлж, хүмүүжүүлдэг
Мэргэшсэн чадавхи: Мэргэжлийн өндөр ур чадвартай, гүйцэтгэлээ дүгнэж тасралтгүй өөрийгөө болон бусдыг хөгжүүлдэг
Хариуцлагатай байдал: Үүрэгт ажилдаа хариуцлагатай хандаж, мэргэжлийн ёс зүйг баримтлан ажилладаг
Багийн ажиллагаа: Зорилгодоо хүрэхийн тулд харилцан итгэлцэл, хүндлэлийг буй болгон үр дүнтэй хамтран ажилладаг
Үнэнч шударга байдал: Монгол улсын хүүль журмыг сахин дээдэлдэг, аливаад үнэнч шударга ханддаг
ХАЙР & ХҮНДЛЭЛ & ХҮСЭЛ ЭРМЭЛЗЭЛ